Тавигдах шаардлага:

• 21 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
• Тогтмол орлоготой, чанаргүй болон хугацаа хэтрүүлсэн зээлийн түүхгүй байх
• Ухаалаг гар утас ашигладаг, албан ёсны Facebook эсвэл Twitter хаягтай байх

Чухал заалтууд:

• СТОРПЭЙ үйлчилгээ нь танд худалдан авалтын төлбөрөө 4 хувааж 15 хоногийн зайтайгаар төлөх боломжийг олгоно.
• СТОРПЭЙ үйлчилгээний хэрэглэгч болсноор худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу заавал төлж барагдуулах үүрэг хүлээнэ.
• СТОРПЭЙ үйлчилгээ нь ямар нэгэн хүү бодогдохгүй, шимтгэл болон төлбөргүй үйлчилгээ бөгөөд зөвхөн төлбөр төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлбөр нэмэгдэж бодогдоно.
• Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр 5,000 /таван мянга/ төгрөг төлбөр дээр нэмэгдэх бөгөөд тухайн төлөлтөө 7 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд дахин 5,000 /таван мянга/төгрөг төлбөр дээр нэмэгдэнэ.
• Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд “Стор пэй” үйлчилгээний эрхийг тухайн төлөлтөө хийх хүртэл түр хугацаагаар зогсоох бөгөөд төлөлтөө хийснээр үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болно.
• Эхний төлөлтийг хийснээр худалдан авсан бараа, үйлчилгээг хүлээж авах боломжтой.
• Шинэ хэрэглэгч эхний нэг худалдан авалтаа амжилттай төлж дуусгасны дараагаар үйлчилгээг бүрэн эрхийн хэмжээнд ашиглах боломжтой болно.
• Худалдан авалтаа амжилттай төлж дуусгах бүрд урамшууллын оноо бодогдож үйлчилгээний эрх нэмэгдэнэ. Төлбөр төлөлтийн явцад хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тухайн худалдан авалтад урамшууллын оноо бодогдохгүй.

Худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээний нөхцөл

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ “СТОР ПЭЙ” ХХК-ААС ИРГЭН ТАНЫ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, УГ НӨХЦӨЛД ЗААСАН ЗОРИЛГООР АШИГЛАХ, ТҮҮНД БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ УЛМААР ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХИЙГ ОЛГОХ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР БҮХИЙ ХЭЛЦЭЛ БОЛНО. ИЙМД ИРГЭН ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР УНШИЖ ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА. ТА“СТОР ПЭЙ” ХХК-ИЙН ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА БОЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН ТӨГСГӨЛД БАЙГАА ХҮЛЭЭН “ЗӨВШӨӨРЧ БАЙНА” ГЭСЭН ТОВЧИЙГ ДАРНА УУ. ХЭРЭВ ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ “БУЦАХ” ТОВЧИЙГ ДАРЖ СИСТЕМЭЭС ГАРНА УУ.

1. “Стор пэй” үйлчилгээний нийтлэг нөхцөлүүд

1.1. Энэхүү үйлчилгээний зорилго нь үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчилгээ авагч талд бараа, бүтээгдэхүүн-үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд нь зориулж “Стор пэй” аппликейшнаараа дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх төлбөрийн үйлчилгээг үзүүлэхэд оршино.
1.2. Энэхүү худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд үйлчилгээ үзүүлэгч тал /”Стор пэй” ХХК/, үйлчилгээ авагч тал /энэхүү үйлчилгээний нөхцөлд дурдсан шаардлагыг хангасан иргэн/-ууд оролцоно.
1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд талууд Монгол Улсын иргэний хуулийг дагаж мөрдөнө.
1.4. Үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчилгээ авагч талын хувийн болон санхүүгийн мэдээлэлд тулгуурлан 100.000-1.500.000 төгрөг хүртэлх худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээний эрхийг олгоно.
1.5. “Стор пэй” ХХК нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авалтын төлбөрийн эрхийг олгох бөгөөд үйлчилгээ авагч иргэн танд энэхүү төлбөрийг 15 хоногийн зайтайгаар 45 хоногт 4 тэнцүү хуваан төлөх боломжийг олгох болно.
1.6. Та манай үйлчилгээг авахын тулд 21 насанд хүрсэн, Эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх гэсэн шаардлагуудыг хангах ёстой.
1.7. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны цахим шуудан болон “Стор пэй” аппликейшнээр мэдэгдэнэ. Уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг өөрчлөлтийг зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрч байгаа эсэх талаараа мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлт хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
1.8. Таны худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт, доголдлын талаар тухайн худалдан борлуулж байгаа компаниуд хариуцах болно.

2. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх үүрэг

2.1. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
2.2. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
2.3. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан худалдан авалт хийх эрхийн хэмжээг тодорхойлох.
2.4. Таны фейсбүүк, твиттер профайл найзын жагсаалт болон постыг хуулбарлан авч дүн шинжилгээ хийх, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах.
2.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Стор пэй” ХХК-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.
2.6. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Стор пэй” аппликейшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.
2.7. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Стор пэй” ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн “1.5”-д заасан зорилгоор “Стор пэй” аппликейшнийг хөгжүүлэгч “Ай Си Ти Групп” ХХК-д шилжүүлэх, ашиглуулах.
2.8. “Стор пэй” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “Стор пэй” аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
2.9. Хэрэглэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн нэр, гэрэл зураг, биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, хайх арга хэмжээ авах эрхтэй.
2.10. Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.

3. Үйлчилгээ авагч талын хүлээх эрх, үүрэг

3.1. Үйлчилгээ авагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд “Стор пэй” ХХК-аас тогтоосон үйлчилгээний эрхийн хэмжээнд ашиглах, хуваан төлөлтөө төлөх үүргийг хүлээнэ.
3.2. Иргэн та “Стор пэй” аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
3.2.1. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
3.2.2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.
3.2.3. Хугацаа дуусгавар болсон бичиг баримтын мэдээлэл оруулахгүй байх.
3.3. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцөлийн “3.1.1”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан бол “Стор пэй” ХХК нь таны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах, эсхүл үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй.
3.4. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “3.1.2”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “Стор пэй” ХХК нь таны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах болон үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй бөгөөд та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, “Стор пэй” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
3.5. Үйлчилгээ авагч нь тогтоосон үйлчилгээний эрхийн хүрээнд худалдан авалтаа хийх эрхтэй байна.
3.6. Үйлчилгээ үзүүлэгч талын систем, программын талаар доголдол гарснаас худалдан авалт амжилтгүй болсон, төлбөр төлөлт саатсан зэргээс болж таны эрх зөрчигдвөл энэ талаар үйлчилгээ үзүүлэгч талд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
3.7. Үйлчилгээ авагч нь “Стор пэй” аппликейшн-д нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.
3.8. Үйлчилгээ авагч нь “Стор пэй” аппликейшн-д нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг “Стор пэй” ХХК хариуцахгүй болно.
3.9. Үйлчилгээ авагчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан хийгдэж буй аливаа худалдан авалтыг тухайн этгээд өөрөө хийж буйд тооцно.
3.10. Үйлчилгээ авагч нь “Стор пэй” аппликейшн-д нэвтрэх нууц үгээ алдсан байж болзошгүй тохиолдолд яаралтай солих үүрэгтэй.
3.11. Үйлчилгээ авагч нь гүйлгээ хийхдээ дансны дугаар, гүйлгээний утга, гүйлгээний дүнгээ зөв оруулах бөгөөд буруу оруулсны улмаас үүсэх зардал, хохирлыг өөрөө хүлээнэ.
3.12. Үйлчилгээ авагч нь “Стор пэй” аппликейшн суулгасан гар утас эсхүл төхөөрөмжөө бусдад дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, эсхүл хулгайд алдсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг бүрэн хариуцна.
3.13. Үйлчилгээ авагч нь “Стор пэй” аппликейшн суулгасан гар утас эсхүл төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд үүссэн хохирол зардлыг бүрэн хариуцна.
3.14. Үйлчилгээ авагчийн бүртгэлтэй гар утасны орох эсхүл гарах ярианы эрх нь хаагдсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг үйлчилгээ авагч өөрөө хариуцна.
3.15. Үйлчилгээ авагчийн бүртгэлтэй гар утасны дугаар сүлжээнээс гарсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг үйлчилгээ авагч өөрөө хариуцна.
3.16. Банкны болон бусад гуравдагч этгээдийн систем, үйл ажиллагааны саатлын улмаас учирсан хохирол, зардлыг “Стор пэй” ХХК хариуцахгүй.
3.17. Үйлчилгээ авагч нь санаатайгаар “Стор пэй” аппликейшнд-д системийн доголдол үүсгэсний улмаас үүссэн хохирлыг бүрэн хариуцна.
3.18. Үйлчилгээ авагчийн алдаатай худалдан авалт хийсэн, үйлчилгээний нөхцөлийг бүрэн ойлгоогүй зэрэг үйлчилгээ авагчийн илтэд хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой үр дагаврыг “Стор пэй” ХХК хариуцахгүй.
3.19. Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.

4. Үйлчилгээний нөхцлийн хугацаа

4.1. Үйлчилгээний нийт хугацаа 1 жил байх бөгөөд хэрэв талууд энэхүү үйлчилгээний нөхцөл буюу хэлцлийг дуусгавар болгохоор санал гаргаагүй бол дахин нэг жилийн хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.
4.2. Үйлчилгээний нөхцөлийг талууд дуусгавар болгохоор болбол энэ талаар хэн аль нь 14 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх үүрэг хүлээнэ.

5. Төлбөр төлөлттэй холбоотой зохицуулалт

5.1. Манай үйлчилгээг ашигласантай холбоотойгоор хүү бодогдохгүй.
5.2. Авсан барааныхаа төлбөрийг 4 тэнцүү хуваан 15 хоногийн зайтайгаар төлж дуусгах бөгөөд эхний төлөлтийг хийснээр худалдан авсан бараа, үйлчилгээг хүлээж авах боломжтой.
5.3. Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр 5,000 /таван мянга/ төгрөг төлбөр дээр нэмэгдэх бөгөөд тухайн төлөлтөө 7 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд дахин 5,000 /таван мянга/төгрөг төлбөр дээр нэмэгдэнэ.
5.4. Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд “Стор пэй” үйлчилгээний эрхийг тухайн төлөлтөө хийх хүртэл түр хугацаагаар зогсоох бөгөөд төлөлтөө хийснээр үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болно.
5.5. Хамгийн сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоногийн дараагаас нийт төлөгдөөгүй үнийн дүнд сарын 4% алданги тооцогдоно.

6. “Стор пэй” үйлчилгээний мэдээллийн нууцлал

6.1. “Стор пэй” ХХК нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.

7. Үйлчилгээний оюуны өмчийн хамгаалалт

7.1. “Стор пэй” үйлчилгээний вэб сайт болон аппликейшн дээр байршуулсан бүхий л мэдээлэл болон контентууд нь “Стор пэй” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан, оюуны өмчөөр баталгаажсан өмч болно.
7.2. “Стор пэй” үйлчилгээний вэб сайт болон аппликейшн дээр байршуулсан бүхий л мэдээлэл болон контентууд дээр байршиж буй лого, график дизайн, таних тэмдэг зэргийг хуулбарлах, дуурайх, өөрчилж ижил төсөөтэйгөөр ашиглахыг хориглоно.

8. Хүлээх хариуцлага болон маргаан шийдвэрлэх

8.1. Үйлчилгээ үзүүлэгч, үйлчилгээ авагч талын аль аль нь энэхүү үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
8.2. Үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчилгээ авагч талын бусадтай байгуулсан гэрээ, хэлцэлтэй холбогдох хариуцлагыг хүлээхгүй болно.
8.3. Талууд энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой маргаан гарвал эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
8.4. Хэрэв уул маргааныг эвийн болон хэлэлцээний замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын хууль тогтоомжуудад заасан үндэслэл журмын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.