Хамгийн түгээмэл асуултууд

Storepay аппликэйшнд хэрхэн бүртгүүлж эрхээ баталгаажуулах вэ?
Төлбөр төлөөд дууссан тул НӨАТ-ын баримтаа хэрхэн авах бэ?
Storepay аппликэйшн ашиглан хэрхэн худалдан авалт хийх вэ?

Та аль нь вэ?

Хэрэглэгчтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

Storepay аппликэйшнийг та яг одоо татаж аваад, яг одоо ашиглаж эхлэх боломжтой. Та “Бүртгүүлэх” хэсгээр нэвтэрч гар утасны дугаараа баталгаажуулан цааш үргэлжлэх мэдээллүүдийг оруулснаар таны эрх нээгдэх боломжтой.

Та хувийн ерөнхий мэдээллүүдээ оруулан бүртгүүлэх бөгөөд таны иргэний үнэмлэхийн мэдээлэл, НДШ тодорхойлолт зэргийг ХУР системээс татан тулгах боломжтой байдаг.

Storepay үйлчилгээ нь ямар ч хүүгүй нэмэлт төлбөр шимтгэл далд хураамжгүй үйлчилгээ бөгөөд зөвхөн төлбөр төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгууль нэмэгдэж бодогддог.

Шинэ хэрэглэгч анх удаа Storepay ашиглаж байгаа тохиолдолд хамгийн эхний нэг худалдан авалтаа амжилттай төлж дуусгах шаардлагатай байдаг. Үүний дараа та өөрийн эрхийн хэмжээнд хэдэн ч худалдан авалт зэрэг хийх боломжтой.

  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
  • Тогтмол орлоготой, чанаргүй болон хугацаа хэтрүүлсэн зээлийн түүхгүй байх
  • Аль нэг банканд өөрийн нэр дээр данс эзэмшдэг, интернет банкны үйлчилгээ (банкны аппликейшн) ашигладаг байх
  • Ухаалаг гар утас ашигладаг байх

Та анх хэрэглэгч болж нэвтрэхдээ үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж хүлээн зөвшөөрсөн байх ёстой бөгөөд үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх нь эрх зүйн үр дагавар бүхий хэлцэл тул нэмэлт гэрээ хийх шаардлагагүй.

Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн 2 дахь хоног дээр нэмэлт төлбөр болох 5000₮ нэмэгдэн бодогдох бөгөөд 7 хоногийн дотор уг төлөлтийг хийгээгүй тохиолдолд дахин 5000₮ нэмэлт төлбөр бодогдоно.

Storepay аппликэйшн дээрээс төлбөрийн талаарх бүхий л мэдээллээ харах боломжтой бөгөөд таны төлөлт хийх өдрүүд ойлгомжтой байдлаар харагдана. Мөн төлөлт хийх хугацаа болмогц бид танд мессэж болон аппликэйшнээр дамжуулан сануулах болно.

Мерчанттай холбоотой түгээмэл асуулт хариулт

Бид хамтран ажиллах саналыг имэйлээр хүлээн авдаг бөгөөд та бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулгаа info@storepay.mn хаягт илгээнэ үү. Бид тантай эргэн холбогдож хамтран ажиллах санал, боломжуудын талаар танилцуулах болно.

Storepay ашиглан хамгийн таатай нөхцөлөөр худалдан авалт хийх боломжийг үйлчлүүлэгчдэд нээж өгснөөр тухайн мерчантын борлуулалтын тоо, үнийн дүн, давтамж нэмэгдэх зэрэг олон давуу талууд үүсдэг. Мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчид таны бизнес үйлчилгээнд сэтгэл ханамжтай, өндөр сэтгэгдэлтэй үлдэж дахин үйлчлүүлэх, үнэнч хэрэглэгч болох нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.

Та Storepay үйлчилгээг бизнестээ нэвтрүүлснээр ямар нэгэн суурь хураамж, тогтмол төлбөр төлөхгүй. Зөвхөн Storepay ашиглан хийгдсэн худалдан авалтын үнийн дүнгээс шимтгэл төлдөг.

Storepay үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллагуудад манай зүгээс Storepay Merchant System ашиглах эрх гаргаж өгдөг. Mерчантууд энэхүү системийг ашиглан худалдан авалт гаргах, төлбөрийн мэдээлэл харах, тайлан тооцоо, статистик үзүүлэлттэй танилцах зэрэг олон боломжтой.
Танд ямар нэгэн асуулт, илүү мэдээлэл хэрэгтэй бол манай ажилтантай шууд чатлах боломжтой
Чат эхлэх